JukeBox - Rain'nbow

Чи минь миний нартай бороо
Дулаахан зөөлөн над дээр дуслаад
Сэтгэлд минь татсан өнгийн солонго
Туяаран алслан надаас холдоноо
Шиврээ бороо дундуур
Алхах би дуртай чамтай
Сэтгэлд сэрүү татсан ч
Норох бүр дуртай
Би борооны хүн
Чи бол бороо, би бол үүл
Чи бол солонго, би бол борооны үнэр
Зөөлөн зөөлөн дуслаад, зүсрэн зүсрэн шиврээч
Зөвхөн над дээр орооч, чамайг тосон тэвэрье
Чи минь миний нойтон цамц
Үнэр чинь тодхон надад үлднээ
Зүүдэнд минь үзэгдэх хөөрхөн инээд Гуниглан замхарч надаас одноо
Шиврээ бороо дундуур
Алхах би дуртай чамтай
Сэтгэлд сэрүү татсан ч
Норох бүр дуртай
Би борооны хүн
Чи бол бороо, би бол үүл
Чи бол солонго, би бол борооны үнэр
Зөөлөн зөөлөн дуслаад, зүсрэн зүсрэн шиврээч
Зөвхөн над дээр орооч, чамайг тосон тэвэрье
Чи бороо
Би бол үүл чи бол солонго
Би бол борооны үнэр
Зөөлөн зүсрэн орооч

Written by:
bilegt yolk

Publisher:
Lyrics © O/B/O DistroKid

Lyrics powered by Lyric Find

JukeBox

JukeBox

View Profile